
ФРАНЦ ХЭЛТНҮҮДИЙН БАЯР 2025
Жил бүрийн 3-р сард дэлхий даяар Франц хэлтнүүдийн баярыг өргөн тэмдэглэдэг. Монголд франц хэлийг сурталчлах зорилгоор Монгол-Францын төв болон Франц хэлний Монгол багш нарын холбоо хамтран зохион байгуулдаг билээ.
📅 Франц хэлтнүүдийн баярын нээлт 3-р сарын 14-нд, хаалтыг тоглолт 3-р сарын 29-ны өдөр болно. Тэмцээнүүдийг бүртгэл 2025.03.09-ний 00:00 цагаас хаагдана.

ФРАНЦ ХЭЛТНҮҮДИЙН БАЯР 2025
Өдгөө франц хэл нь 28 орны албан ёсны хэл бөгөөд дэлхий дахинд 450 сая хүн франц хэлээр ярьдаг.
Мөн франц хэл нь дэлхийд хамгийн их хүн ярьдаг хэлээрээ 5-т жагсдаг юм. 🇫🇷🇫🇷
Баярын хүрээнд бид дараах тэмцээнүүдийг зохион байгуулах юм:
1. Франц дууны тэмцээн /A1-A2-B1-B2 түвшин/
2. Франц шүлгийн тэмцээн /А1-А2 түвшин/
3. 10 үгээр наадъя зохион бичлэгийн тэмцээн /B1-B2 түвшин/
4. Чээж бичгийн тэмцээн /A1-A2-B1-B2 түвшин/
5. Алтан өд тэмцээн /A2-B1-B2 түвшин, зөвхөн Монгол-Францын төвийн суралцагч нар/
6. "Défi Inter Alliances" Франц хэл, соёлын талаар асуулт хариултын тэмцээн /A2-B1-B2 түвшин, зөвхөн Монгол-Францын төвийн суралцагч нар/
🔗Бүх тэмцээнүүдэд оролцоход үнэ төлбөргүй бөгөөд шагналтай. Та дараах QR кодоор тэмцээнд бүртгүүлэх боломжтой:
2025 оны ивээн тэтгэгчид

).png)


И-мэйл : info@afm.mn
Утас : + 976 11 351 914
Хаяг
УБ хот, СБД, 6-р хороо, Бага тойруу, Сүхбаатарын талбайн зүүн талд, Ханбогд Кашимер барилгын 5 давхарт
Ажлын цаг
Даваа-Бямба гарагуудад 10:00 - 19:00
© 2021 - Alliance Française d'Oulan-Bator. Mongolie